ОХУ-ын кибер аюулгүй байдлын шилдэг компаниудын нэг болох “Group-IB”-ийн гүйцэтгэх захирал Илья Сачковыг эх орноосоо урвасан хэргээр саатуулжээ. Түүнийг хоёр сар хорих шийдвэр гаргасан бөгөөд хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлж буйгаар Сачковыг гадаадын тагнуулын албанд нууц мэдээлэл дамжуулсан гэх хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Гэхдээ үүнийг Сачков үгүйсгэж байгаа аж.
“Group-IB”-ээс гаргасан мэдэгдэлд мягмар гарагт тус компанийн оффисуудад нэгжлэг хийсэн хийсэн талаар өгүүлсэн байна. Түүнчлэн мэдэгдэлд “Илья Сачковыг гэм буруугүйд итгэлтэй байгаа бөгөөд нөхцөл байдлыг тодруулахаар ажиллах болно” гэжээ.
Илья Сачков нь ОХУ -ын Ерөнхийлөгчөөр шагнуулж байсан нэгэн юм. Түүний Group-IB нь кибер халдлагыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшсэн олон улсын компани бөгөөд Интерполыг багтаасан томоохон үйлчлүүлэгчдийн баазтай.
Эх сурвалж: BBC