Элчин сайд З.Батбаярыг Унгар улсын Загалмайн гавьяаны одонгоор шагнажээ

Элчин сайд З.Батбаярыг Унгар улсын Загалмайн гавьяаны одонгоор шагнажээ

Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Батбаярыг тус улсын ерөнхийлөгчийн зарлигаар Унгар улсын загалмайн гавьяаны одонгоор шагнажээ.

Энэ талаар Элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудаснаа "Унгар улсын ерөнхийлөгчийн зарлигаар Унгар улсын загалмайн гавьяаны одон (2-р зэрэг) шагнасныг өнөөдөр/2021.09.29/ Унгарын Гадаад харилцаа, Гадаад эдийн засгийн Яаманд гардан авлаа.

Жилд дээд тал нь 40 хүнд гардуулах хуулийн заалт бүхий энэ одон ёслолын үед хүзүүнд зүүх, энгийн үед зүүн энгэрт зүүх гэсэн 2 төрөл байхаас гадна тууз, энгэрийн тэмдэг бүхий таних тэмдгүүдтэй байдаг юм байна. Өнгөрсөн жилүүдэд энэ одонг Их Британи, БНХАУ, Сингапур улсаас Унгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдууд хүртэж байсан гэнэ.

Унгар, Монголын харилцаа урд өмнө байгаагүй өндөр түвшинд хөгжиж байгаа энэ цаг үед олон зуун оюутнууд, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээрээ дамжуулан улам эрчимжүүлэх хоёр талын ашиг сонирхлыг бүрэн хангах бөгөөд урлаг, спорт, кино үйлдвэрлэл, байгаль орчин, усны салбар, мод тарих ойжуулалтын чиглэлээр амжилттай хамтран ажиллах бүрэн боломж байна.

Унгар төрийн дээд одонг гардан авах үеэр аав ээж, ард түмнээрээ бахархаж, Монгол гэж дуудуулах хувь тавиландаа талархаж, Хатан Туул гол, Хан Богд уул, Сутай хайрхандаа сүсэглэж зогслоо. Ах дүү Унгар-Монголын ард түмний найрамдалт, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өөдөө цэцэглэн хөгжих болтугай. Унгарын ард түмэн, Засгийн газарт баярлалаа" гэжээ.