Сар бүр “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян нөлөө бүхий эрхмээр АНУ-ын тэрбумтан, “Tesla, SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск дахин тодорчээ.
Түүний хөрөнгийг ойролцоогоор 203,4 тэрбум ам.доллар гэж тооцоолсон бөгөөд энэ нь түүний “Tesla” компанийн хувьцаа өссөнтэй холбоотой гэсэн байна.
Тодруулбал, Саяхан буюу энэ есдүгээр сарын 27-нд дээрх компанийн хувьцаа 791.36 ам.доллар болж өсөж, энэ нь 2021 оны хоёрдугаар сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт болж, хөрөнгө нь 3,8 тэрбумаар нэмэгдсэн байна.
Харин удаах байранд “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос орсон бол түүний хөрөнгийг 197.7 тэрбум ам.доллар хэмээн үнэлсэн байна. Гуравдугаарт “LVMH” группийн тэргүүн Бернар Арно 175.2 тэрбум ам.долларын хөрөнгөөр тус тус бичигджээ.
“Forbes” сэтгүүлийн “Real-Time” жагсаалт нь дэлхийн томоохон компаниудын тухай үеийн хувьцааны ханш дээр үндэслэн цаг тутам шинэчлэгдэж байдаг учраас түүнийг даган жагсаалтын байр тогтмол солигддог юм.