ВИДЕО: БНСУ-д 2025 оноос хойш дрон такси үйлчилж эхэлнэ

ВИДЕО: БНСУ-д 2025 оноос хойш дрон такси үйлчилж эхэлнэ

БНСУ-д ирэх 2025 оны сүүлчээс дрон такси үйлчилж эхлэх талаар тус улсын газар дэд бүтэц, тээврийн сайд мэдээлжээ.

Энэхүү такси нь Сөүл хотын авто замын түгжрэлийг бууруулж, хотын агаарын тээврийг хөгжүүлэх зорилгын хүрээнд хэрэгжиж байгаа төсөл аж. Мөн тус төлөвлөгөөний дагуу явбал 2025 оноос жолоочгүй тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх ба 10 жилдээ багтааж дрон таксиг бүрэн хэрэглээнд оруулах юм.

Одоогоор тус таксиг нэвтрүүлэхийн тулд газардах, хөөрөх талбайг Сөүл хотын хэд хэдэн томоохон дүүргүүдэд байрлуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд энгийн автомашинтай харьцуулахад гурав дахин хурдан туулж цаг хэмнэнэ гэжээ. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард долоон минут нисэж амжилттай туршиж байсан бол хоёр дахь туршилтын нислэгийг ирэх арван нэгдүгээр сард Инчон нисэх онгоцны буудалд турших юм.

Эх сурвалж: Korea Times

ВИДЕО: