“Youtube” компани ОХУ-ын төрийн суртал нэвтрүүлгийн сувгуудыг худал мэдээлэл тараасан гэж хаажээ

“Youtube” компани ОХУ-ын төрийн суртал нэвтрүүлгийн сувгуудыг худал мэдээлэл тараасан гэж хаажээ

Хоёр хоногийн өмнө буюу есдүгээр сарын 28-ны өдөр “Youtube” компаниас ОХУ-ын төрийн суртал нэвтрүүлгийн суваг болох “Russia Today” агентлагийн хоёр сувгийг хаасан байна.

Тодруулбал, Герман хэлээр мэдээллээ цацдаг тус хоёр сувгийг “худал мэдээлэл цацаж, иргэдийг төөрөгдүүлдэг” гэж үзжээ.  

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас үүнд шүүмжлэлтэй хандаж “Youtube” компани бидэнд улс төрийн цензур тавьж улмаар үг хэлэх, хэвлэн мэдээлэх эрх чөлөөг минь боогдуулж байна. Мөн тус асуудалд Герман улсын эрх баригчид ч оролцсон” гэжээ.

Эх сурвалж: Russia Today, Anadolu Agency




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө