Согтуу сураггүй алга болсон эрэгтэй хэдэн цагийн турш цагдаа нартай хамт өөрийгөө хайлцжээ

Согтуу сураггүй алга болсон эрэгтэй хэдэн цагийн турш цагдаа нартай хамт өөрийгөө хайлцжээ

Турк улсад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй өөрийг нь хайж байгаа гэдгийг мэдэлгүй эрлийн багт нэгдэж хэдэн цагийн турш өөрийгөө хайхад тусалжээ.

Тус улсын орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “Турк улсын хөдөө тосгонд амьдардаг 50 настай Бейхан Мутлу нь найзуудтайгаа хамт архи ууж байгаад ой руу ороод эргэж ирээгүй байна. Иймд түүнд санаа зовсон найзууд нь холбогдох албанд мэдээлж, эрлийн ажиллагаа явуулжээ. Тус эрэгтэйг сураггүй алга болсон тухай мэдээлэл тархмагц түүнийг хайж олохоор ойр хавийн сайн дурын иргэд нэгдэж байсан бөгөөд хэдэн цаг хайсны эцэст нэгэн иргэн Мутлу гэх эрийн нэрийг дуудаж орилсноор “Бид хэнийг хайж байгаа юм бэ? Би энд байна” гэсэн байна.

Одоогоор Мутлу яаж яваад эрлийн багт нэгдэж, найз нөхдөө хажууд нь байсаар байхад мэдээгүй нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар түүнийг гэрт нь аюулгүй хүргэж өгчээ.

Эх сурвалж: VICE