ШУУРХАЙ: МИАТ-ийн захирал Д.Баттөрийг чөлөөлж, түүний оронд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч н.Мөнхтамирыг томиллоо

ШУУРХАЙ: МИАТ-ийн захирал Д.Баттөрийг чөлөөлж, түүний оронд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч н.Мөнхтамирыг томиллоо

МИАТ ТӨХК-ийн алдагдал өнөөдрийн байдлаар 93,2 тэрбум төгрөгт хүрч, үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Иймд ойрын хугацаанд МИАТ-ын хувьчлалыг Засгийн газрын хуралдаанаар ярилцах гэж байгаа талаар ч эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр /2021.09.30/ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэр гарч, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнийг оронд н.Мөнхтамирыг томилсон байна.

н.Мөнхтамир нь МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдохоосоо өмнө тус компанид Захиргаа удирдлага хариуцсан захирал гэсэн албан тушаал хашиж байжээ. Мөн тэрээр МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч гэсэн улс төрийн албан тушаал хашдаг байна.