ВИДЕО: Х.Нямбаатарын мэдээллийн дараа Э.Цэндбаатарын бусадтай зодолдож буй бичлэг ил болов

ВИДЕО: Х.Нямбаатарын мэдээллийн дараа Э.Цэндбаатарын бусадтай зодолдож буй бичлэг ил болов

Энэ сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Монголын боксын холбоо /МБХ/-ний Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг.

Улмаар тус өдрийн орой нь МУГТ Э.Цэндбаатар бусдад зодуулсан гэх асуудал холбогдсон ч, МБХ-ноос түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэх шалтгаанаар Үндэсний шигшээ багийн тамирчнаас хөөх шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн. 

Харин иргэд МБХ-ны шийдвэрийг эсэргүүцэж, Э.Цэндбаатарыг ДАШТ-нд явуулахыг шаардаж эхэлсэн тул, сорилт тэмцээн хийхээр болсон билээ.

Тэгвэл “Монголын боксын холбоо”-ний Ерөнхийлөгч Х.Нямбаатар саяхан MN25 телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ, “Өөрийг нь цохиодог нөхрийг Э.Цэндбаатар эхлээд цохиод унагасан юм билээ” гэсэн зүйлийг ярьсан байдаг. Харин өнөөдөр /2021.09.30/ олон нийтийн сүлжээнд Э.Цэндбаатарын бусадтай зодолдож буй дараах бичлэг ил болсон юм.

“Монголын боксын холбоо”-ний Ерөнхийлөгч Х.Нямбаатар: 

Өнөөдөр ил болсон бичлэг: