ХЭРЭГ: Эрэгтэй, эмэгтэй хоёр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай амиа алджээ

ХЭРЭГ: Эрэгтэй, эмэгтэй хоёр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай амиа алджээ

-ХЭРГИЙН ГАЗРААС МӨНГӨЛӨГ ЦААС ХАР ӨНГИЙН НУНТАГ БОДИС ИЛРҮҮЛСЭН-

Наймдугаар сарын 30-ны өдрийн 17:05 цагт нэг эрэгтэй нэг эмэгтэй хүн хар тамхи хэтрүүлсэн байдалтай нас барсан хэрэг гарсан байна. Уг хэргийн дуудлага мэдээллийг орон сууцны иргэд өгсөн бөгөөд амь хохирогчид нь амьсгал хураагаад олон цаг болсон байжээ.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 29 настай Ч болон эмэгтэй 27 настай О нар нь мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн хордлогод орсон байдалтай нас барсан байжээ.

Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй, биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар мөнгөн дэвсгэр гурван ширхэг, тунгалаг шингэн 100г, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авчээ. Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст материалжуулан мөрдөн байцаах ажиллагааг явуулж байна.

У.УРАНЦЭЦЭГ