НӨХӨН СОНГУУЛЬ: Халдвар авч, эмчлүүлж буй сонгогчид зөөврийн хайрцгаар саналаа өгнө

НӨХӨН СОНГУУЛЬ: Халдвар авч, эмчлүүлж буй сонгогчид зөөврийн хайрцгаар саналаа өгнө

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхөн сонгууль явагдана. Энэ удаагийн нөхөн сонгуулиар коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах юм.

Иймд 18, 28 дугаар тойргийн сонгогч Ковид-19 халдварын улмаас гэрээр эмчлүүлж байгаа бол өөрийн харьяа хэсгийн хороондоо утсаар мэдэгдэх, тусгаарлагдсан болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол сонгогч тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд хандаж, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 17 цагаас өмнө гаргах боломжтой юм.

УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хорооны сонгогчид оролцож, саналаа өгнө.