Нацист Германы хорих лагерт 11,387 хүнийг хөнөөхөд оролцсон 96 настай эмэгтэйг баривчилжээ

Нацист Германы хорих лагерт 11,387 хүнийг хөнөөхөд оролцсон 96 настай эмэгтэйг баривчилжээ

Нацистын хорих лагерьт хүн амины хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр ял сонсох байсан 96 настай герман эмэгтэй шүүх хурал болохын өмнө оргон зайлсан ч удалгүй баригджээ. Ицехое хотын шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Фредерик Милхоффер CNN агентлагт ярилцлага өгөхдөө тус эмэгтэйг цагдаа нар олж, баривчилсан талаар мэдээлсэн байна.

Шүүхийн дүгнэлтэд дурдсанаар Ирмгард Фурчнер хэмээх тус эмэгтэйг “хүн амины 11,387 хэрэгт ямар нэг байдлаар оролцсон гэж сэжиглэж байгаа юм. Тодруулбал, шүүгдэгчийг 1943 оны 6-р сараас 1945 оны 4-р сарын хооронд өнөөгийн Польшийн Гданск хотын ойролцоох Штуттоф дахь хорих лагерийн комендантын бичээчээр ажиллаж байх үедээ хоригдлуудыг системтэйгээр хөнөөхөд тусалсан гэж буруутгаж байна.

Тухайн үед Ирмгард Фурчнер өсвөр насны хүүхэд байсан тул шүүх хурлыг насанд хүрээгүйчүүдийн танхимд зохион байгуулах аж. Тэрбээр нацистын үед гэмт хэрэг үйлдсэн хэргээр шүүхэд дуудагдсан цөөн эмэгтэйчүүдийн нэг юм.

Нацистуудын гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэг бүхий Людвигсбург дахь төв оффисын мэдээлснээр, Штуттофын хорих лагерь болон хуаранд 65 мянга гаруй хүнийг хөнөөжээ.

Эх сурвалж: CNN