ЗХЖШ-ын зүгээс ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж байна

ЗХЖШ-ын зүгээс ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж байна

Өнөөдөр /2021.10.01/ Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчин Жанжин штабын зүгээс дайнд оролцож байсан хөдөө, орон нутагт амьдарч байгаа ахмад дайчдын гэрийнх нь гадаа очиж хүндэтгэл үзүүлж байгаа билээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 18 аймгийн 31 ахмадуудад хүндэтгэл үзүүлнэ гэжээ. Тэгвэл дөнгөж сая Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас нийслэл хотод ирээд буй 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Т.Лувсансүхэд хүндэтгэл үзүүлжээ.