Хакүхо аварга Токио хотноо 20  сая ам.долларын дэвжээ байгуулна

Хакүхо аварга Токио хотноо 20 сая ам.долларын дэвжээ байгуулна

Энэ есдүгээр сарын 27-ны өдөр /2021.09.27/ Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Ёкозүна Хакухо М.Даваажаргал өвдөгний бэртлээс улмаас зодог тайлах шийдвэр гаргаад байсан билээ.

Тэгвэл тус зодог тайлах өргөдлийг өчигдөр /2021.09.30/ Японы сумо бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлөөс авч хэлэлцэж, зодог тайлахыг зөвшөөрсөн хэдий ч 45 түрүүлсэн их аваргад давжээ нээх эрх олгодог ч түүнд энэ талаар хэлэлцээгүй юм.

Харин Мияагиэнэо дэвжээнд туслах оякатагаар ажиллахыг зөвшөөрч, ирэх 2022 онд Мияагино нь тэтгэвэрт гарахаар түүний үйл хэргийг Хакүхо аварга үргэлжлүүлэх аж. Харин өөрийн гэсэн дэвжээний талаар тэрбээр нэгэн Японы хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Би 20 сая ам.долларын өртөгтэй дэвжээ барих төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд гурван жилийн өмнөөс л Токио хотын Гинза дүүрэгт дэвжээ байгуулахаар судалж байсан гэсэн байна. Тус дэвжээ нь 2024 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн” гэжээ.