УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимд "Одоо боллоо" хэмээн эсэргүүцэл илэрхийллээ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимд "Одоо боллоо" хэмээн эсэргүүцэл илэрхийллээ

УИХ-ын 2021 оны намрын чуулган нээлтийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимд, “Ковидоор 1500 биш 5000-6000 мянган хүн нас барсан. Ковид эрх баригчдийн мөнгө угаах хэрэгсэл” зэрэг самбар байршуулж, эсэргүүцлээ илэрхийллээ.

"Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 8 тэрбум 227 сая ам.долларт хүрсэн. Энэ нь иргэн бүрд 30 сая төгрөгийн өр ногдож байна гэсэн үг. Коронавирусний халдварын улмаас /2021.10.01/ 1228 хүн нас барж, нийт 306729 хүн халдвар авчээ. Гэтэл эрх баригчид ковидын нэрээр нийт 11.4 их наяд төгрөг зарцуулаад байна. Энэ нь өрх болгонд 12.5 сая төгрөг ногдох хэмжээний хөрөнгө. Хэрвээ эрх баригчид зөв шийдвэр гаргаж, тууштай хэрэгжүүлж ирсэн бол иргэд мянга, мянгаараа амь насаа алдаж ар гэр нь уй гашууд автахгүй байх боломжтой байсан” гэж тэд мэдэгдлээ.