Ч.Өнөрбаяр: Засгийн газар огцорч, ажлаа хийж чадах хүмүүст засгийн эрхээ өгөх хэрэгтэй /LIVE/

Ч.Өнөрбаяр: Засгийн газар огцорч, ажлаа хийж чадах хүмүүст засгийн эрхээ өгөх хэрэгтэй /LIVE/

Сүхбаатарын талбайд өнөөдөр /2021.10.01/ “Одоо боллоо” бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалыг АН-аас зохион байгуулж байна. Энэ үеэр зарим иргэд “коронавирус бол эрх баригч намын сонгуульд ялах, мөнгө олох хэрэгсэл болсон” гэж өгүүлж байлаа.

Мөн энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, “Л.Оюун-Эрдэнийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Учир нь коронавирусийн улмаас 1000  гаруй иргэд нас бараад байна. Энэ талаар эрх баригчдаас хэн ч ярихгүй байна. Иймд улс орныг зөв замд нь оруулж, ажлаа хийж чадах хүмүүст ажлаа өгөх ёстой” гэж мэдэгдлээ.

Тодруулбал, АН-аас “Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг огцруулах тухай” шаардлагынхаа хариуг ирэх Лхагва гараг /2021.10.06/-т авах ажээ. Харин эрх баригчдын зүгээс тэдний шаардлагын дагуу ямар нэг арга хэмжээ авахгүй бол УИХ-ыг тарахыг шаардаж, тэмцлийн дараагийн алхмыг хийх ажээ.  

АН-ЫН ШААРДЛАГА: 

ШУУД ДАМЖУУЛАЛТ: