Оюутнуудаасаа хахууль авч дүн тавьдаг багшид нэг жилийн хорих ял оноожээ

Оюутнуудаасаа хахууль авч дүн тавьдаг багшид нэг жилийн хорих ял оноожээ

АНУ-ын Бальтимор хотын нэгэн их сургуульд өөрийн сурагч, оюутнуудаас мөнгө авч дүн тавьдаг байсан багшид нэг жилийн хорих ял оноожээ.

Тодруулбал, Тус багш нь 45 настай Эдвард Эннелс гэх математикийн багш байсан ба А үнэлгээг 300-500 ам.доллар, B үнэлгээг 250 ам.доллараар тус тус үнэлж дүн тавьдаг байсан байна.

Тус хэргийн талаар ерөнхий прокурор хэлэхдээ, “Профессор Э.Эннелс нь өнгөрсөн 2020 онд сургалтын долоон сарын хугацаанд 112 оюутнаас хахууль авч, арван удаагийн төлбөр авсан нь тогтоогдсон. Нийт 2815 ам.доллар олсон” гэжээ.

Иймд түүнийг шүүхээс хээл хахууль авч, албан тушаалаа урвуулан ашиглаж, ёс зүй зөрчсөн гэх зэрэг 11 гэмт хэрэгт холбогдуулан арван жилийн хорих ял оноосон хэдий ч шүүхээс нэг жилээс бусдыг түдгэлзүүлж, нэг жилийн хорих ял оноосон байна. Харин суллагдсаныхаа дараа таван жилийн тэнсэн харгалзах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: TheGuardian