Д.Ганбат: Арчаагүй засагтай байгаадаа хүлцэл өчиж байна

Д.Ганбат: Арчаагүй засагтай байгаадаа хүлцэл өчиж байна

Өнөөдөр /2021.10.01/ Сүхбаатарын талбайд "Одоо боллоо" жагсаалыг АН-аас зохион байгуулж, Засгийн газрыг огцруулахыг шаардлаа.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат,Манай улс нас баралтаараа дэлхийд тэргүүлжээ. Гэтэл "Цахим үндэстэн" шоу хийж байна. Арчаагүй засагтай байгаадаа өнөөдөр ахмадуудаасаа хүлцэл өчиж байна. Эрх баригчид засаг бариад зургаан жил болж байна. Хэдхэн хоногийн өмнө шатахуун тасарлаа. Энэ төр, засагт амралт гэж байх ёсгүй. Энэ Засгийн газар шиг эрх мэдэлтэй Засгийн газар Монгол Улсын түүхэнд байгаагүй. Өнөөдрийн жагсаал бол анхааруулсан жагсаал. Цаашдаа бид Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж, УИХ-ыг тараана” гэж мэдэгдлээ. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө