Их Британийн аялал жуулчлалын далайн эрэг орчмоос хүнд маш хор хөнөөлтэй, үхлийн аюултай хорт загасыг илрүүлжээ.
Тус загасыг нэгэн сонирхогч загасчин анх олсон бөгөөд үхлийн хороор хатгах чадвартай зургаан инчийн арслан загас аж. Махчин загаснууд голцуу шүрэн хадны системтэй Энэтхэгийн далай, Номхон далайн өмнөд хэсэг гэх мэт халуун уур амьсгалтай бүсэд түгээмэл байдаг хэдий ч Их Британийн эргээс олдсон нь ихээхэн онцлог бүхий хэрэг болжээ.
Загасчин хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, “Энэхүү загасыг олоод би маш их сандарсан. Мөн дулаан бүсэд л илэрдэг энэхүү загас нь эндээс олдож байгаа нь уур амьсгал дулаарч далай ч бас халж байгаагийн илэрхийлэл. Энэ загас түрэмгий төрөл зүйл учраас би барьж авсан” гэжээ.
Энэхүү үхлийн аюултай далайн загас нь нуруунаасаа хатгадаг бөгөөд хор нь хүний амьсгалын замын өвчин болоод саажилт, үхэлд хүргэдэг байна.
Эх сурвалж: UNILAD