Л.Оюун-Эрдэнэ: Жагсаалд хүндэтгэлтэй хандаж байна. Ковидыг битгий улс төржүүлээч ээ гэж уриалж байна

Л.Оюун-Эрдэнэ: Жагсаалд хүндэтгэлтэй хандаж байна. Ковидыг битгий улс төржүүлээч ээ гэж уриалж байна

Өнөөдөр /2021.10.01/ АН-аас Сүхбаатарын талбайд, Засгийн газрын эргэж буцсан шийдвэрийг эсэргүүцэж “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулсан.

Энэ үеэрээ, “Коронавирусийн нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч, олон иргэд амиа алдаж байгаа тул Л.Оюун-Эрдэнийн засгийн газар огцорч, ажлаа мэдэх дараагийн хүндээ засгийн эрхээ шилжүүлж” гэж АН-аас шаардсан.  

Тэгвэл АН-ын тус шаардлагад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгчээ. Тэрээр, “Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Үндсэн хуулийн дагуу иргэд жагсаж цуглах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Би өмнөх засгийн газрын хурал дээр иргэдийн жагсаж, цуглах эрх дээр бид туйлын хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж хэлсэн. Жагсаалын үеэр хэлж буй зүйлийг бид зөвлөгөө гэж хүлээж авч, ажилдаа тусгах ёстой. Хоёр газар нөхөн сонгууль болж байна. Сонгуультай холбоотой улс төржилт нэмэгддэг. Би ковидыг битгий улс төржүүлээч ээ гэж уриалж байгаа” гэжээ.