НАСА: Галт бөмбөлгүүд суурин газрыг дайрч хохирол учирч болзошгүй

НАСА: Галт бөмбөлгүүд суурин газрыг дайрч хохирол учирч болзошгүй

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын бүс нутаг дэвсгэрт олон тооны галт бөмбөг нисэж өнгөрсөн талаар НАСА мэдээлжээ.

Тодруулбал, Өнгөрсөн есдүгээр сарын 24-ны өдөр /2021.09.24/ 32 мянган миль хурдтай галт бөмбөлгийн бичлэг тухайн үед цахим сүлжээнд явж байсан хэдий ч хүмүүс хуурамч хэмээн үгүйсгэж байсан юм. Тэгвэл НАСА-гаас нийт таван ширхэг галт бөмбөлөг байсан бөгөөд нисч буй солир байсан хэмээн тайлбарласан байна.

НАСА-ийн Meteor Watch-ийн мэдээлснээр, “Тус галт бөмбөлөг нь Хойд Каролинагийн эрэг дээгүүр өнгөрч, дэлхийн агаар мандлын 26 миль замыг туулж өнгөрөх үед дэлхийн 80 гаруй хүн харсан” гэжээ.

Мөн өдөр бүр хэдэн мянган галт бөмбөлгүүд дэлхийн агаар мандалд орж ирдэг, гэхдээ ихэнх нь тэнгисийн дээгүүр эсвэл хүн амгүй газарт буудаг тул тэр болгон бид олж хардаггүй гэсэн юм. Өдрийн гэрэл нь тус бөмбөлгүүдийг далдалж байдаг бөгөөд шөнийн цагаар харахад илүү хялбар байдаг аж. Мөн хүмүүсийн амьдарч буй газар нутгийг дайрч, хохирол учирч болзошгүй гэсэн байна.