С.Эрдэнэ: С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял авсан этгээд телевизээр ярьж байгаад харамсаж байна

С.Эрдэнэ: С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял авсан этгээд телевизээр ярьж байгаад харамсаж байна

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2021.10.02/ цэцэг өргөлөө. Тэрээр 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг бусдын гарт амь насаа алдсан юм.

Тэрхүү харамсалт үйл явдлаас хойш жил бүрийн энэ өдөр түүний гэр бүлийнхэн, журмын нөхөд, ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд болон үйл хэргийг нь мэддэг, хүндэтгэдэг ард түмэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлалтай.

Энэ үеэр, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, “С.Зориг бол Монголын сор болсон хөвгүүдийн нэг байсан. Энэ хэргээр улс төрийн ашиг хонжоо олдог хүмүүс олон бий. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээр ял авсан этгээд олон нийтийн телевизээр ярьж байгаад харамсаж байна. 23 жилийн хугацаанд ард түмний толгойг эргүүлж байсан этгээдүүд төрийн өндөр албан тушаалд заларсан хэвээр байна” гэв.