Э.Бат-Үүлийн сонгуулийн менежерээр Ч.Өнөрбаяр ажиллаж, хуваагдсан хоёр талыг уулзуулжээ

Э.Бат-Үүлийн сонгуулийн менежерээр Ч.Өнөрбаяр ажиллаж, хуваагдсан хоёр талыг уулзуулжээ

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт парламентын гишүүнийг сонгох нөхөн сонгууль болж байна. Тус сонгуульд хотын дарга асан Э.Бат-Үүл АН-аас нэр дэвшиж байгаа нь хоёр хуваагдаад байсан тус нам эвлэрч, нэгдэх эхлэл тавигдлаа гэж ихэнх иргэд үзэж буй.

Тухайлбал, АН “Эв нэгдэл”-ийн их хурлаа ирэх арваннэгдүгээр сарын 5-ны өдөр буюу Чингис хааны мэндэлсэн өдөр хийнэ гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигч Э.Бат-Үүлийн сонгуулийн ерөнхий менежерээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр ажиллаж байгаа аж. Харин тэрээр тус сонгуулиар хоёр хуваагдсан намын гишүүдээ эвлэрэлд хөтлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн талаар тус намын гишүүд дотор яригдаж эхэлжээ.

Мөн Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудастаа, "Зоригоо /С.Зориг/ минь! Бидний хойч үеийхэн маань гарч ирээд эрх чөлөөний төлөө тэмцлийг буухиалан авч байна даа! Гайхалтай байгаа биз!" хэмээн жиргэжээ.