Ковидын халдвараа эмчлүүлж байгаад эмнэлгээс оргосон Монгол иргэн БНСУ-ын цагдаагийн газар өөрөө очжээ

Ковидын халдвараа эмчлүүлж байгаад эмнэлгээс оргосон Монгол иргэн БНСУ-ын цагдаагийн газар өөрөө очжээ

БНСУ-д амьдарч буй Монгол Улсын иргэн “коронавирусийн халдвар аваад эмчлүүлж байхдаа эмнэлгээс оргосон” гэх мэдээлэл тус улсын зарим хэвлэлд гарсан байна.

Тодруулбал, тус иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаад цагаачлалын албанд баригдаж, хоригдож байхдаа коронавирусийн халдвар авсан гэж байгаа аж. Улмаар тэрээр тус улсын эмнэлэгт коронавирусийн халдвараа эмчлүүлж байгаад, эмчилгээ дуусахын өмнөх өдөр эмнэлгээс оргосон байна.

Тэрээр шууд таксинд сууж буудалд өөрийгөө тусгаарласан гэж байгаа бөгөөд БНСУ-ын хэвлэлээр өөрийнх нь тухай мэдээлэл гарсныг найзаасаа сонсож, тус улсын цагдаагийн газарт очжээ.

Тэрээр эмнэлгээс оргосон өдрөөсөө хойш огт хүнтэй уулзаагүй, мөн гадуур яваагүй гэж мэдүүлсэн байна. Мөн түүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй ажээ. Иймд тэрээр “намайг гадуур коронавирус тараагаад яваад байсан юм биш байгаа гэж айж байгаа Монголчууд минь санаа зовох хэрэггүй шүү. Бас уучлаарай" гэж мэдэгджээ. Энэ талаар БНСУ-д амьдарч буй иргэдийн хөтөлч MKOR мэдээлжээ.