Энэ пүрэв гарагт буюу есдүгээр сарын 30-ны өдөр /2021.09.30/ Франц улсын албаны хүмүүсийн зүгээс 1980-1990 оны хооронд гарсан аймшигтай аллагын эзнээр тус улсын цагдаагийн алба хаагч байсан талаар мэдээлжээ.
Тодруулбал, 1986-1994 оны хооронд Франц улсын Парис хотод олон тооны бүсгүйчүүдийг хүчиндэж, амийг нь хороосон аймшигт хэрэг гарч, саяхныг хүртэл гэмт этгээдийг олж тогтоогоогүй байсан бол хэрэгтний үйлдсэн хэв маяг зэргээс мөрдөн шалгалтыг дахин эхлүүлж олж тогтоосон байна.
35 орчим жилийн турш илрээгүй байсан тус хэрэгт 750 хүнийг ээлжлэн байцаасан бол өнгөрсөн есдүгээр сарын 24-ны өдөр тус улсын цагдаагийн албан хаагч агсан 59 настай Франсуа Верове гэх этгээдээс мэдүүлэг авахаар тохиролцсон ч гэрээсээ оргож, түрээсийн байрандаа амиа хорлосон байжээ.
Тэрбээр хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн захидал бүхий зүйл үлдээсэн байсан бөгөөд хохирогчдын дунд 11,15 настай насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл байсан байжээ. Мөн янз бүрийн албан тушаалтай, насны ангилал харьцангуй өөр өөр байсан гэж албаны хүмүүс мэдээлсэн юм.
Эх сурвалж: CNN