ТОДРУУЛГА: Э.Цэндбаатарын багш өчигдөр сорилд оролцох боломжгүй гэж МБХ-нд мэдэгдэл хүргүүлсэн

ТОДРУУЛГА: Э.Цэндбаатарын багш өчигдөр сорилд оролцох боломжгүй гэж МБХ-нд мэдэгдэл хүргүүлсэн

Өнөөдөр /2021.10.03/ МУГТ Э.Цэндбаатар болон Алдарт спорт хорооны тамирчин О.Тулга нар Боксын ДАШТ-ын 60 кг-д улсаа төлөөлөн оролцох сорил тулаан Эрдэнэт хотноо зохион байгуулагдах байсан хэдий ч Э.Цэндбаатар ирж оролцож чадаагүйн улмаас тэмцээн цуцлагдаж О.Тулга ДАШТ-нд явахаар болоод байна.

Тэгвэл Э.Цэндбаатарыг яагаад ирж оролцоогүй талаар иргэд дор бүрнээ өөрсдийн таамгыг дэвшүүлээд байгаа юм.

Иймд бид зарим эх сурвалжаас тодруулахад, "Өчигдөр /2021.10.02/ түүний багш Б.Энхтайван тус сорил тэмцээнд оролцох боломжгүй болсон хэмээн Монголын боксын холбоо /МБХ/-нд мэдэгдсэн" гэсэн мэдээллийг өглөө.