ДАШТ: Өнөөдөр Т.Түвшинтулга, М.Лхагвагэрэл нар хүрлийн төлөө дагах барилдаан хийнэ

ДАШТ: Өнөөдөр Т.Түвшинтулга, М.Лхагвагэрэл нар хүрлийн төлөө дагах барилдаан хийнэ

Өчигдөр /2021.10.02/ Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр Норвегийн Осло хотод эхэлсэн билээ.

Тэгвэл өчигдөр эхний өдрөө эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан болж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодорсон юм. Манай улсаас өнөөдөр 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 125 кг-д ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл нар дагах барилдаан хийнэ.

Т.Түвшинтулга дагахад Туркийн Эмрах Орманоглутай, М.Лхагвагэрэл Австрийн Йоханнес Людуширтай тус тус хүч үзэх юм. Хэрэв манай бөхчүүд өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох аж.