Э.Цэндбаатар: Сөгдөж мөргөж гуйсан гэхдээ бүх зүйл санаснаар болсонгүй

Э.Цэндбаатар: Сөгдөж мөргөж гуйсан гэхдээ бүх зүйл санаснаар болсонгүй

Өнөөдөр /2021.10.03/ Боксын ДАШТ-ий 60 кг-ын жинд өрсөлдөх тамирчныг сонгох сорил тулааныг Орхон аймагт зохион байгуулахаар товлоод байсан ч тоглолт цуцлагдсан билээ. 

Тэгвэл тус тулаан цуцлагдсан нь иргэдийг талцуулж, гавьяат тамирчинд ямар нэг зүйл болсон хэмээн таамаг дэвшүүлцгээж байсан бол тэрбээр дөнгөж сая өөрийн цахим хуудсаар дамжуулан "60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тиймдээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа" гэсэн товч тайлбар хийлээ.