Энэ аравдугаар сарын 01-ны өдөр /2021.10.01/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны "Алтан цэгцүүхэй" өрхийн эмнэлгийн коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунгийн дархлаажуулалтын явцтай танилцсан билээ.
Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Би AstraZeneca вакциныг анх хийлгэсэн. Гурав дахь тундаа Pfizer вакцин хийлгэсэн. Вакцинууд сонголттой байгаа. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар вакцинууд хоорондоо холилдоход эрүүл мэндийн асуудал үүсэхгүй гэсэн. Хатуу хөл хориогүйгээр явж, эдийн засгаа сэргээх боломжийг зөвхөн вакцин олгоно. Вакцинаас өөр ид шид коронавирусийн үед байхгүй" гэсэн юм. Мөн тэрбээр ард иргэдийг гурав дахь тунгийн дархлаажуулалтын идэвхтэй хамрагдахыг уриалжээ.