ОУХМ Т.Түвшинтулга, М.Лхагвагэрэл нар хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ

ОУХМ Т.Түвшинтулга, М.Лхагвагэрэл нар хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ

Өчигдөр /2021.10.02/ Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвегийн нийслэл Осло хотод албан ёсоор эхэлсэн билээ.

Тэгвэл тус тэмцээний 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, 2014 оны оюутны дэлхийн аварга ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр дагахад энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Эмрах Орманоглутай барилдах ёстой байсан ч түүний өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гарч ирээгүй. Ингэснээр манай бөх шөнийн 00:00 минутад энэ жилийн Бүх Японы аварга Тошихиро Хасегаватай ДАШТ-ий хос медальтан болох үгүйгээ шийднэ.

Харин .“Токио-2020” олимпийн тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл манай бөхчүүдийн салхийг хагалж дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр яллаа. Ингэснээр тэрбээр шөнө ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн аварга Казахстаны Олег Болтинтой хүч үзэхээр болсон байна.