ВИДЕО: Жагсаал самрах, албан тушаал наймаалцах гээд МУУ, МУУХАЙ бүхэн Н.ЭНХБАЯРААС гарч байна уу

ВИДЕО: Жагсаал самрах, албан тушаал наймаалцах гээд МУУ, МУУХАЙ бүхэн Н.ЭНХБАЯРААС гарч байна уу

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг /СХД/-т нөхөн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Тус сонгуульд МАН-аас Н.Энхбаярын хүү Э.Батшугар, АН-аас Э.Бат-Үүл нар өрсөлдөж буй.

-Н.ЭНХБАЯР “МАХН-АА МАН-Д НЭГТГЭХ НЭГ ТОХИРОО” НЬ ХҮҮ Э.БАТШУГАРЫГАА НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХ-

Тодруулбал, Н.Энхбаяр өөрийн удирдаж байсан МАХН-аа МАН-д нэгтгэх нэг тохироо нь “хүүгээ Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх” байсан гэдэг.Цаашлаад Н.Энхбаяр МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, НАМЗХ, Нийслэлийн ЗДТГ-д 30 хувийн квот авч, өөрийн хүмүүсээ байршуулах, мөн Засгийн газарт хоёр яам авна гэж тохирсон гэдэг.

Тухайлбал, МАХН-ын нарийн бичгийн дарга асан Б.Тулга, Э.Эрдэнэжамъян нараас гадна доктор Д.Дуламсүрэн, эрх зүйч Г.Золзаяа нар МАХН-ын квотоор МАН-ын Удирдах зөвлөлд орсон байдаг. Мөн зургадугаар сарын 30-ны өдөр Н.Энхбаярыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилох тушаал гарсан байдаг. Харин тэрээр тус хүрээлэнгийн захирал болохоос татгалзсан гэдэг. Учир нь түүнийг Шадар сайд болохоор тохирсон. МАХН-аас хоёр сайд Засгийн газрын бүтцэд орохын нэг нь Н.Энхбаярыг байх талаар Улс төрийн хүрээнд яригдажбайгаа юм.

Харин Э.Батшугар гэдэг УИХ-ын гишүүнтэй болсон тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн амьдралд юу ч болохгүй. Э.Батшугар хуулийн төсөл санаачлаад явах магадлал бага. Харин Н.Энхбаяр өөрийн хүссэн улс төрийн тоглолтуудаа Э.Батшугар гэсэн УИХ-ын гишүүний бланк дээр хийж, МАН-ын дотоод асуудал хүндэрнэ” гэж зарим иргэд үзэж буй юм.

-УЛС ТӨРИЙН БОХИР ТЕХНОЛОГИ Н.ЭНХБАЯРААС ГАРЧ БАЙНА УУ -

Тэгвэл сүүлийн үед СХД-ийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийн талаар сөрөг мэдээлэл их гарах болсон. Энэ бүхний ард МАН болон Н.Энхбаяр байж болзошгүй гэдэг. Тухайлбал, саяхан болсон АН-ын жагсаалын үеэр Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар 10 гаруй хамгаалагчтай ирж, тус “жагсаалыг төлбөртэй” гэж цоллосон байдаг.

Тэгвэл Б.Жагарын ард Н.Энхбаяр болоод МАН байсан гэж хардаж байгаа аж. Учир нь Б.Жагар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон МАХН-ын Хан-Уул намын хорооны дарга, МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар ажиллаж байхад түүний зөвлөх, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн зэрэг албан тушаалыг хашиж байжээ.

Б.Жагар нь Н.Энхбаярыг хоригдож байхад шоронгийн хянагч нь байсан байж магадгүй гэдэг. Энэ бүхнээс дүгнэвэл, хүү Э.Батшугарыгаа парламентын гишүүн болгохын тулд сонгуулийн хамаг л муу, муухай аргыг Н.Энхбаяр хэрэглэж байна уу гэлтэй.

Үнэндээ, Н.Энхбаярыг МАН-д нэгдэхэд нь Н.Багадбанди тэргүүтэй тус намын ахмадууд дурамжхан байсан гэдэг. Учир нь түүнийг албан тушаалын наймааг анх эхлүүлсэн гэдэг.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Цог  саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга болсны дараа Н.Энхбаяр Сөүлээс над руу утсаар холбогдсон. Ингэхдээ нэг сая доллар нэхсэн. Би тухайн үед "Чи яагаад надаас мөнгө нэхэж байгаа юм" гэхэд "Урдаас чи миний буянд УИХ-ын дэд дарга болсон" гэж хэлсэн. Би уурлаж, шатсан. Ингээд л үл ойлголцолд орсон доо. Намайг УИХ-ын даргын ажлаа өгөхийг шахаж байсан. Удалгүй намаас хөөсөн" гэсэн байдаг.