Арваннэгдүгээр сарын нислэгийн хуваарь

Арваннэгдүгээр сарын нислэгийн хуваарь

Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх арваннэгдүгээр сард олон улсын нислэгийн хуваарийг гаргажээ. Ирэх сард олон улсын нийт 39 хуваарьт нислэг үйлдэгдэнэ.

Гэхдээ Ковид-19 цар тахлын үед авч хэрэгжүүлж буй халдвар, хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөж болохыг анхаарууллаа.

Дараах хуваарьт нислэгээс гадна зорчигчдын хүсэлт, эрэлтийг харгалзан агаарын тээвэрлэгчид нисэн очих хилийн хориг хязгаарлалтгүй тохиолдолд захиалгат нислэг үйлдэх боломжтой ажээ.