Монгол улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдсон байна. Тэрбээр Ерөнхий сайдынх нь бус МАН-ынх нь ажилд зөвлөх аж.
Тэрбээр 2018 оны гуравдугаар сард АНУ-д суух Элчин сайдаар томилогдож байв. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч гуравдугаар сард Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах хүсэлт гаргасныг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд хүлээж аваагүй. Үүний дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны /2021.04.02/ өдөр Ерөнхийлөгч дахин Элчин сайд Ё.Отгонбаярыг дахин эгүүлэн татах зарлиг гаргасан. Удалгүй тэрбээр эх орондоо ирэх хүсэлтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт гаргаж албан ёсоор ирсэн юм.