Олон сар цалингаа аваагүй гэх “Таван толгой түлш”-ийн ажилчид ӨНӨӨДӨР салбарын сайдтайгаа уулзана

Олон сар цалингаа аваагүй гэх “Таван толгой түлш”-ийн ажилчид ӨНӨӨДӨР салбарын сайдтайгаа уулзана

“Таван толгой түлш” ХХК-ийн ажилчид өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр ажил хаялт зарласан. Тодруулбал, олон сарын цалингаа авч чадаагүй тул цаашид ажиллахгүй хэмээн мэдэгдсэн юм. Улмаар өнөөдөр ажилчдын төлөөлөл болон МЭХГУУА-ны ҮЭ-ийн холбооноос нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлж, хэвлэлийн хурал зарлахаа мэдэгдээд байсан ч маргааш/2021.10.05/ болж хойшилжээ.

Энэ талаар бид тодруулахад “Өнөөдөр ажил хаялт зарласан иргэд болон Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл Эрчим хүчний яамны сайдтай гурван талын уулзалт зохион байгуулахаар болсон. Уулзалтын үр дүнгийн талаар маргааш албан ёсоор мэдээлнэ” гэлээ.