Толгойтын үйлдвэрийг нүүлгэнэ гэсэн нь түлшний хомстолд орууллаа гэж МАН-ын бүлгийн гишүүн “Чат групп”-дээ ярилцжээ

Толгойтын үйлдвэрийг нүүлгэнэ гэсэн нь түлшний хомстолд орууллаа гэж МАН-ын бүлгийн гишүүн “Чат групп”-дээ ярилцжээ

"Тавантолгой" түлш компанийн ажилчид цалингаа хасуулсан гэх шалтгаанаар ажил хаялт зарласан. Үүнтэй холбоотойгоор нийслэлд шахмал түлшний хомстол бий болж өнгөрөгч амралтын өдрүүдэд иргэд гадаа олон цагаар дугаарласан юм.

Энэ нь олон нийтийн бухимдлыг төрүүлж Тавантолгой түлш компани болон Засгийн газрыг хурцаар шүүмжлэхэд хүргээд байна. 

Тэгвэл уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хаалттай "Viber чат групп"-дээ албан бусаар ярилцсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал, зарим гишүүд тус групп чатдаа "Өвлийн улирал хаяанд ирсэн байхад Улаанбаатар хот гал алдаж, түлшний хомстолд орж буй нь ямар учиртай юм бэ. Засгийн газар үүнд анхаарал хандуулж, яаралтай шийдвэрлэх ёстой. Асуудал яг хаанаа гараад байна вэ. Түүхий нүүрс оруулж ирэхгүй учир энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой" гэжээ.  Энэ үеэр зарим гишүүд "Толгойт дахь үйлдвэрийг Налайх руу нүүлгэнэ гэж хий бужигнаж наймдугаар сарыг хүртэл ажиллуулаагүй учраас нөхцөл байдлыг ингэж хүндрүүллээ" хэмээн Тавантолгой түлш ХХК-ийн удирдлагуудыг шүүмжилжээ.