Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн /2021.10.01/ чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг оруулж хаалттай хэлэлцүүлсэн байна. Энэ үеэр Монгол улсын гадаад аюулгүй байдлын асуудал түүнд тавих УИХ, төр засгаас анхаарах зүйл юу байгаа талаар хэлэлцжээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногт /2021.09.30/ хуралдаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнг НҮБ-ын чуулган дээр хэлсэн тэрбум мод тарих асуудлыг хэлэлцсэн. Тиймдээ ч УИХ-ын баасан гаригийн чуулганы хаалттай хуралдаанаар мод тарих асуудлыг хэлэлцсэн байж магадгүй гэх мэдээлэл байсан ч МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үгүйсгэж, "Гадаад аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ мод тарих ажлыг орхигдуулж болохгүй, энэ чиглэлийн УИХ дахь лобби бүлгийг би ахалж байна" гэлээ.