Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте улс төрөөс зодог тайлж буйгаа мэдэгдэв

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте улс төрөөс зодог тайлж буйгаа мэдэгдэв

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте улс төрөөс зодог тайлж, ирэх онд болох сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Өдгөө 76 настай тэрбээр 2022 онд дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ өнгөрсөн сард мэдэгдээд байв.

Гэхдээ түүний хэвлэлийн төлөөлөгч Харри Роке "Ерөнхийлөгч дахин төрийн албанд ажиллах эсэхийг үгүйсгэхгүй. Түүнийг улс төрөөс бүрэн "зодоглох" эсэхийг тодруулах болно" гэжээ. 

Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүний охин Сара Дутерте-Карпио нэр дэвшихээ мэдэгдээд буй. Сара Дутерте-Карпио нь одоогоор Филиппиний гурав дахь том хот болох Давао хотын даргаар ажиллаж байгаа бөгөөд хотын даргын сонгуульд дахин өрсөлдөж байгаа юм. 

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте охины хамт

Түүний эцэг Родриго Дутерте 2016 онд Филиппиний Засгийн эрхэнд гарсан. Тэрбээр гэмт хэргийг бууруулж, улс оронд тулгараад буй хар тамхины хямралын асуудлыг арилгана гэж амлалт өгч байсан юм. Гэвч шүүмжлэгчид түүнийг таван жил засгийн эрх барих хугацаандаа цагдаа нарыг хар тамхины хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг шүүхээс гадуур “шийтгэхэд” тусалж, аллага хийхийг нь дэмжсэн гэж буруутгадаг.

Хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллагын мэдээлснээр Дутертегийн бүрэн эрхийн эхний зургаан сарын хугацаанд 7000 гаруй хүн цагдаа эсвэл үл мэдэгдэх зэвсэгт халдлагад өртөж амь насаа алджээ.

Өнгөрсөн зургадугаар сард 6-р сард олон улсын байгууллагуудаас мөн Филиппиний хар тамхины дайны аллагын талаар бүрэн мөрдөн байцаалт явуулах хүсэлт гаргаж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэж мэдэгдсэн юм. Хэрэв түүний охин Дутерте-Карпио ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол эцгийгээ эрүүгийн хэргээс хамгаалах магадлалтай гэж улс төр судлаачид үзэж байна.

Эх сурвалж: BBC