ВИДЕО: Т.Тулга тун эргэлзээтэй байдлаар шүүгчийн буруугаас болж ялагдал хүлээсэн гэв

ВИДЕО: Т.Тулга тун эргэлзээтэй байдлаар шүүгчийн буруугаас болж ялагдал хүлээсэн гэв

Энэ аравдугаар сарын 02-ны өдрөөс эхэлж Норвегийн Осло хотноо насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ДАШТ эхэлсэн.

Тэгвэл өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан болж өнгөрсөн бөгөөд 65 кг-ын жинд “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга хагас шигшээд энэ жилийн насанд хүрэгчдийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевтай барилдаж 4:4-өөр бүх онооны чанараар тун эргэлзээтэй ялагдал хүлээсэн байна.

Тодруулбал, энэхүү ялагдлыг цэвэр шүүгчийн буруугаас болж үүссэн гэж үзэж зарга үүсгэсэн бөгөөд тус барилдааны төгсгөлд дасгалжуулагч 2+2=4 гэсэн оноотой санал нийлээгүй “challenge” хийж, заргаа авсан хэдий ч 2:2 гэсэн онооноос  үргэлжлэх байтал цагийн шүүгч ОХУ-ын бөхийн оноог хасаагүй аж. Иймд тун эргэлзээтэй харамсалтай байдлаар ялагдал хүлээжээ.

ВИДЕО: