Цар тахлын улмаас Нобелийн шагналыг эх оронд нь очиж, гардуулж өгнө

Цар тахлын улмаас Нобелийн шагналыг эх оронд нь очиж, гардуулж өгнө

Өнөөдөр /2021.10.04/ Нобелийн шагналын долоо хоног албан ёсоор эхэлж байгаа билээ.

Уламжлал ёсоор шагналын эздийг Стокгольт хотноо ёслолын арга хэмжээ зохион байгуулан, хүлээн авах ёстой байсан ч цар тахлын улмаас амьдарч буй улсуудад нь Нобелийн хорооны төлөөлөгчид очиж, гардуулж өгөхөөр болсон байна.

Өнөөдөр Анагаахын салбарын шагналтнуудыг зарлах бөгөөд маргааш, нөгөөдөр физик, химийнх тодрох юм. Харин Пүрэв гарагт уран зохиолын шагналтан тодрох аж. Одоогоор тус шагналын хамгийн том гэгдэх Энхтайвны шагналын эзнийг баасан гарагт зарлах хэдий ч Норвегийн парламентын ордноос дээрхтэй адил амьдарч буй улсуудад очиж гардуулж өгөх эсэх шийдэлд хүрээгүй байгаа юм.

Энэ талаар Нобелийн сангийн захирал В.Хельгесэн хэлэхдээ “Бид энэ талаар нэгдсэн тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна. Цар тахал хурдан дуусаасай гэж хүсэж байна” хэмээжээ. Ташрамд дурдахад, энэ жилийн Нобелийн мөнгөн шагнал нь 1,19 сая ам.доллар байна гэжээ.