Тулаан болохын өмнөх өдөр Э.Цэндбаатар түргэн дуудаж үзүүлсэн эмчийн бүртгэл байгаа гэв

Тулаан болохын өмнөх өдөр Э.Цэндбаатар түргэн дуудаж үзүүлсэн эмчийн бүртгэл байгаа гэв

Өчигдөр /2021.10.03/ МУГТ Э.Цэндбаатар болон Алдарт спорт хорооны тамирчин О.Тулга нар боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д улсаа төлөөлөн оролцохоор сорил тулааныг Эрдэнэт хотын Сэлэнгэ баазад зохион байгуулах ёстой байсан хэдий ч гавьяат тамирчин маань жингээ үзүүлээгүй тул тус тулаан цуцлагдаж, О.Тулга явахаар болсон.

Тэгвэл Э.Цэндбаатар энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тиймдээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа” гэх товч тайлбарыг бичсэн байсан бол,

Түүний ээж хэвлэлд өгсөн тодруулгадаа, “Ямар шалтгааны улмаас сорилго тэмцээндээ оролцоогүйг нь мэдэхгүй. Надтай ярихдаа “Бие маань сонин болоод байна. Орой 20:00 цаг хүртэл харзнаж үзье. Зүгээр байвал 20:00 цаг гээд Эрдэнэт явна” гэж байсан. Ямар нэг дарамт, шахалт байгаагүй байх гэж бодож сууна. Бие нь өвдсөн байх л гэж бодож байгаа. Өчигдөр түргэн дуудаж үзүүлсэн. Яаралтай түргэн тусламжийн эмчийн бүртгэл дээр хүүг минь үзсэн тэмдэглэгээ байгаа байх. Эрүүл мэнд чухал учраас биеэ бодож, эмчлүүлэх хэрэгтэй. Бие нь өвдсөн үед сэтгэл байгаад Дэлхий аваргад орж чадах биш дээ” гэсэн аж.