Өчигдөр /2021.10.04/ манай орон нутгийн цагаар 23:00 цагийн орчимд Фэйсбүүк, Whatsapp, Инстаграм, Messenger зэрэг нийгмийн цахим сүлжээний үйлчилгээ зургаан цаг орчим тасарсны дараа өнөөдөр 06:00 цагийн орчимд сүлжээ эргэн эрсэн талаар фэйсбүүк мэдээллээ.
Тодруулбал, Whatsapp, Инстаграм, Messenger гурван үйлчилгээ нь Фэйсбүүкийн харьяанд байдаг бөгөөд сүлжээ тасарсан үед веб сайтаар болон ухаалаг утасны аппликейшн дээр хандах ямарч боломжгүй болоод байсан юм. Сүлжээний тасалдлыг хянадаг “Downdetector” хэлэхдээ, “Энэ сүлжээний тасалдал нь урьд өмнө гарч байгаагүй хамгийн том алдаа байсан бөгөөд дэлхий даяар 10,6 сая иргэн гомдол гаргасан” гэжээ. Мөн сүлжээний тасалдалд өртсөн хүмүүсээс фэйбүүк компани уучлалт гуйсан байна.
Фэйсбүүкээс хамгийн сүүлд 2019 онд ийм төрлийн зөрчил гарч байсан бөгөөд тухайн үед 14 цаг гаруй нэвтрэх боломжгүй болж байсан юм. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн технологийн ахлах мэргэжилтэн Майк Шрёпфер, “фэйсбүүкийн үйлчилгээнд 100 хувь бүрэн ажиллагаанд орох хүртэл хэсэг хугацаа шаардагдаж магадгүй” гэж байжээ. Ийм хэмжээний урт хугацаанд тасрах нь ховор тохиолддог ба одоог хүртэл асуудлын албан ёсны шалтгааныг мэдэгдээгүй байгаа юм. Гэхдээ онлайн сүлжээний мэргэжилтнүүд үзэхдээ Фэйсбүүк болон харьяа сайтуудад DNS буюу домэйн нэрийн системд алдаа гарсан байж магадгүй гэж таамаглаж байв.
-СҮЛЖЭЭНИЙ ТАСАЛДАЛ ХАКЕРУУДААС ҮҮДЭЛТЭЙ БАЙДАГГҮЙ Ч , ҮҮНИЙГ ҮГҮЙСГЭЖ БАС БОЛОХГҮЙ-
Хамгийн хачирхалтай нь энэ мэтийн өргөн хүрээг хамарсан томоохон вебсайтуудад тасалдал ховор тохиолддог харин энэ удаагийн дэлхийн хэмжээнд төдийгүй харьяа вебүүдэд ч нөлөөлж байгаа нь үүнийг юу үүсгэсэн байгаа эсэхээс үл хамаарч нэлээдгүй сонирхолтой байна гэж олон улсын мэргэжилтнүүд мэдээлсээр байна. Одоогоор Фэйсбүүкийн төв байранд техникийн ажилтнууд асуудлыг шийдэх гэж оролдож байгаа бөгөөд энэ мэтийн сүлжээний тасалдал хакеруудаас үүдэлтэй байдаггүй ч үүнийг бас үгүйсгэж болохгүй юм.
To the huge community of people and businesses around the world who depend on us: we're sorry. We’ve been working hard to restore access to our apps and services and are happy to report they are coming back online now. Thank you for bearing with us.
— Facebook (@Facebook) October 4, 2021