Дэлхий даяар Фейсбүүк, Инстаграм сүлжээ тасарсанд Марк Зукерберг хүлцэл өчлөө

Дэлхий даяар Фейсбүүк, Инстаграм сүлжээ тасарсанд Марк Зукерберг хүлцэл өчлөө

Өнгөрсөн шөнө дэлхий даяар Фейсбүүк нийгмийн сүлжээ долоон цаг гаруй тасалдаж, эргээд хэвийн ажиллаж эхэллээ. Мөн Фейсбүүкийн эзэмшилд байдаг Инстаграм, WhatsApp, Messenger зэрэг үйлчилгээ тасалдсан байна.

Тэгвэл уг үйлчилгээнүүд эргээд хэвийн ажиллаж эхэлсний дараа Фейсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэрэглэгчдээсээ уучлал гуйлаа. Тэрбээр “Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp, Мессенжер одоо эргэн хэвийн ажиллаж эхэллээ. Өнөөдөр тасалсанд уучлал хүсэж байна” гэжээ.  

Одоогоор яагаад үйл ажиллагаанд саатал учирсан талаар Фейсбүүк компани албан ёсны тайлбар өгөөгүй байна.