Оросын ахмад сансрын нисгэгч Антон Шкаплеров, жүжигчин Юлия Пересилд, кино продюсер Клим Шипенко нар өнөөдөр Олон Улсын сансрын станц руу хөөрөхөөр болжээ. Тэд сансрын тойрог замд хийгдэх дэлхийн анхны киноны зураг авалтад гарах юм.
Киноны багийг Европын сансрын агентлагийн сансрын нисгэгч Томас Пескет, НАСА-ийн сансрын нисгэгчид, Японы Агаарын сансрын судалгааны агентлагийн сансрын нисгэгч Аки Хошиде, Роскосмосын сансрын нисгэгчид угтан авах болно.
“Challenge" хэмээх уг кинонд яаралтай мэс засалд орох шаардлагатай сансрын нисгэгчийг аврахаар станцад ирж буй эмчийн талаар өгүүлэх юм. Зураг авалт үндсэндээ 12 хоног үргэлжлэх бөгөөд кино баг буцахдаа станцад ажиллаж буй өөр нэгэн Оросын сансрын нисгэгчтэй хамт ирэх аж.
Эх сурвалж: CNN