Энэтхэгийн дээд шүүх коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн ар гэрт нөхөн төлбөр болгож 50 мянган рупи буюу 674 ам.доллар төлөх засгийн газрын шийдвэрийг баталлаа. Дээд шүүхийн шүүгчийн мэдээлснээр талийгаачийн хууль ёсны гэр бүл, төрөл төрөгсөд нөхөн олговор авах хүсэлт гаргаснаас 30 хоногийн дотор олгох аж.
Үүнээс өмнө Энэтхэгийн зарим муж коронавирусээр амиа алдсан иргэдийн ар нөхөн төлбөр олгохоо зарлаад байв. Тухайлбал, Карнатака мужид талийгаачдын ар гэрт 100 мянган рупигийн нөхөн төлбөр олгож эхэлсэн байна.
Өнгөрсөн наймдугаар сард тус улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Гамшгаас хамгаалах үндэсний газар (NDMA) одоогоор нөхөн төлбөрт хэчнээн хэмжээний мөнгө зарцуулах эсэх нь тодорхойгүй байгаа талаар мэдээлж байв. Учир нь цар тахлын улмаас хэчнээн хүн нас барахыг таамаглах аргагүй юм.
Тус улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 447 мянган тохиолдол бүртгэгдээд байна.
Эх сурвалж: CNN