Саиед Моллайн өмсгөлийг Todko Samson-д албан ёсоор гардуулан өгчээ

Саиед Моллайн өмсгөлийг Todko Samson-д албан ёсоор гардуулан өгчээ

Олимпын мөнгөн медальт, жудо бөхийн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Саиед Моллай "Big Life for Lil Thug-E" хандивын аянд нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд хандивласан билээ. Тэгвэл түүний өмсгөлийг 15 сая төгрөгөөр “Вангийн нулимс" зохиолоороо олонд танигдсан н.Тогтох буюу Todko Samson худалдан авсан талаар бид мэдээлж байв. Тэгвэл хандив зохион байгуулагчид түүнд Саиед Моллайн өмсгөлийг хүлээлгэн өгчээ.

Энэ талаар реппер Gее “Хандивын дуудлага худалдааны ялагч болж жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллайн өмсгөлийг худалдан авсан Todko Samson танд маш их баярлалаа

Үйлс бүхэн нь дэлгэрэх болтугай” гэжээ.