Дэлхийн бодибилдингийн АШТ-ээс Монголын ТАВАН тамирчин медаль хүртлээ

Дэлхийн бодибилдингийн АШТ-ээс Монголын ТАВАН тамирчин медаль хүртлээ

Сингапурт төвтэй Дэлхийн бодибилдинг, биеийн тамирын спортын холбоо (WBPF)-ноос 12 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 4-7-ны хооронд зохиож байна.

Узбекистан улсын нийслэл Ташкет хотод болж буй тэмцээнийг Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны 10 тамирчин зорьсон.

Тэгвэл

  • Т.Болор эмэгтэйчүүдийн 21 хүртэлх насны "junior fitness" ангилалд мөнгө, "senior fitness open" ангилалд мөнгө
  • Д.Энхбилэг эмэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд хүрэл
  • Ж.Баянмөнх эрэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд мөнгө
  • Э.Лхагва-Очир эрэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд алт
  • С.Дуламрагчаа эрэгтэйчүүдийн "master bodybuilding" 50-60 насны ангиллын -80 кг жинд алтан медалийг тус тус хүртжээ.

Харин А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Т.Урангоо нар өнөөдөр тэмцээндээ оролцоно.

Эх сурвалж: GanSportsCenter