Токио-2020 паралимпын алтан медальт Э.Содномпилжээгийн хүү Гардан тулааны ДАШТ-нд өрсөлдөнө

Токио-2020 паралимпын алтан медальт Э.Содномпилжээгийн хүү Гардан тулааны ДАШТ-нд өрсөлдөнө

Энэ сарын 22-24-ны хооронд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдах Гардан тулааны спортын ДАШТ-нд Монголын зургаан тамирчин өрсөлдөнө.

“Десант бамбар” клубийн захирал Д.Ганбаатарын удирдлагад өрсөлдөх зургаан тамирчны дунд Токио-2020 паралимпын наадмын алтан медальт Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү С.Нямпилжээ багтжээ.  Тэмцээнд оролцох тамирчид:

Цэргийн гардан тулааны гурван удаагийн аварга, Азийн цомын хошой аварга, Бүх оросын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Наадам, муай тай, жиү жицү бөхийн улсын аварга Б.Гантогтох, жиү жицү бөхийн Азийн аварга А.Гантүлхүүр, ушу, муай тайн улсын аварга Н.Мягмарсүрэн, өсвөр үеийн ангилалд С.Нямпилжээ, Б.Алтансүх нар оролцоно.

Ташрамд дуулгахад, Монголын баг тамирчид тус тэмцээнд анх удаа оролцож байгаа юм.

 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө