Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Завхан аймгийн ИТХ-д Монгол Ардын намаас 21, Ардчилсан намаас 19, нэг бие даагч төлөөлөгч ажилладаг.
Харин Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах бичигт сөрөг хүчин Ардчилсан намын 19 гишүүнээс гадна МАН-ын таван гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. Д.Түвшинжаргалын хувьд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн улс төрийн багийн хамтрагч бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн дэмжлэгээр Завхан аймгийн Засаг даргаар 2020 оны арванхоёрдугаар сард томилогдсон.
Түүнийг огцруулах асуудлыг хөндөж буй нь МАН-ын бодлого орон нутагт унаж буйг гишүүд нь хагарч эхэлснийг илтгэж байна хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Түвшинжаргалыг огцруулах асуудлыг удахгүй ИТХ-аар ярилцах аж.
Сануулахад, өнгөрсөн наймдугаар сард Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Золжаргалыг албан тушаалаас нь чөлөөлж М.Батжаргалыг томилсон билээ.