Манай улс энэ сард ОХУ-аас 54 мянган тонн шатахуун авна гэв

Манай улс энэ сард ОХУ-аас 54 мянган тонн шатахуун авна гэв

Нийслэлд өнөөдөр /2021.10.05/ АИ-92 автобензины тав хоногийн нөөц байна. Цаашид энэ нөөц өдөр өдрөөр нэмэгдэх тул шатахуун хомсдох эрсдэл үүсэхгүй гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдэгдлээ.   

Тодруулбал, манай улсад энэ сард ОХУ-аас 54 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр тохирсон бол өчигдөр /2021.10.05/ БНХАУ-аас 58 чингэлэг автобензин орж ирсэн бөгөөд өнөөдөр найм нь Улаанбаатар руу хөдөлжээ. Мөн шатахууны хомсдол үүссэн гэх ташаа мэдээлэл өчигдөр гарсантай холбогдуулан УУХҮЯ, АМГТГ болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд мэдэгдэл гаргасан гэдгийг мэдээллийн үеэр дурдлаа.