М-Ойл: ШТС-уудад оочир дараалал үүсгэлгүй тайван үйлчлүүлэхийг хүсч байна

М-Ойл: ШТС-уудад оочир дараалал үүсгэлгүй тайван үйлчлүүлэхийг хүсч байна

Уржигдар /2021.10.05/  орой Сод монгол групп ХХК-ийн гүйцэтгэх захирлын “АИ 92 автобензины ачилтыг хязгаарлах” тухай гэх тушаал олон нийтийн сүлжээнд гарсан. Тус тушаалд, “2021 оны 10 дугаар сарын 5-наас ОХУ-ын Роснефть компаниас ачигдах АИ 92 автобензиний ачилтууд хязгаарлагдан багасч, АИ 92-ийн нөөц хангалтгүй болж багасах болсон” гэсэн байв.

Иймд иргэд ШТС-уудад урт дараалал үүсгэж, бензин нөөцөлж эхэлсэн. Харин Засгийн газраас шатахууны нөөц хангалттай байгаа талаар яаралтай мэдэгдсэн.

Тэгвэл М-Ойл компаниас, “Бензин шатахууны нөөц хэвийн хэмжээнд хүрэлцээтэй байгаа тул иргэдийг “шатахуун хомстсон” гэх үндэслэлгүй мэдээлэлд итгэхгүй байж, ШТС-уудад оочир дараалал үүсгэлгүй тайван үйлчлүүлэхийг хүсч байна” гэж мэдэгдлээ.