Сод Монгол компанийг "зөрүүтэй мэдээлэл хийсэн" гэж ШӨХТГ-аас шалгахаа мэдэгдэв

Сод Монгол компанийг "зөрүүтэй мэдээлэл хийсэн" гэж ШӨХТГ-аас шалгахаа мэдэгдэв

Уржигдар /2021.10.05/  орой Сод монгол групп ХХК-ийн гүйцэтгэх захирлын “АИ 92 автобензины ачилтыг хязгаарлах” тухай гэх тушаал олон нийтийн сүлжээнд гарсан. Тус тушаалд, “2021 оны 10 дугаар сарын 5-наас ОХУ-ын Роснефть компаниас ачигдах АИ 92 автобензиний ачилтууд хязгаарлагдан багасч, АИ 92-ийн нөөц хангалтгүй болж багасах болсон” гэсэн байв. Иймд иргэд ШТС-уудад урт дараалал үүсгэж, бензин нөөцөлж эхэлсэн. 

Үүний дараа тус компаниас тухайн мэдээллийг үгүйсгэж, шатахууны түгээлт хэвийн явагдаж байгааг олон нийтийн сувгаараа дамжуулан мэдээлэв. Тэгвэл энэ зөрүүтэй мэдээлэл нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хэмээн үзэж, ШӨХТГ-аас Сод Монгол компанийг шалгахаа мэдэгдэв. Мөн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ тус компанид хариуцлага тооцохыг УУХҮЯ-наас хүслээ.